Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

У.Мишээл: Би шагналаа авчхаад дүүгээ үнсмээр санагдсан

/12-р сарын 13/  -  16 цаг 08 минут

Есхөн настай охин 2 оронтой  5-7 мөртэй нэмэх, хасах, үржих үйлдэлтэй 200 тоог 8 минутын дотор бодохыг хараад гайхах, бахархах сэтгэл төрснийг нуух юун. Монгол хүн оюуны асар их чадамжтай гэдгийн нэгэн нотолгоо энэ буй за. Дундговь аймгийн уугуул тус аймгийн Тояа сургалтын төвийн суралцагч, Нийслэлийн лаборатори 141 дүгээр сургуулийн 4д ангийн сурагч Олон улсын Соробан сампингийн чампион цом буюу аваргын шагналт Ууганбаатарын Мишээлтэй бид уулзлаа. Тэрбээр Камбож улсад болсон олон улсын цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд яваад өчигдөр эх орондоо ирсэн юм. Ингээд У.Мишээлийн яриаг та бүхэнд хүргэе.

-Баяр хүргэе. Ямар тэмцээнд эх орноо төлөөлж оролцоод ямар амжил үзүүлээд ирсэн бэ?

- Энэ сарын 7,8-ны өдрүүдэд Камбожи улсын нийслэл Пномпень хотод олон улсын 24 дэхь удаагийн UCMAS СОРОБАН САМПИН, ЦЭЭЖ ТООЛЛЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН болсон. Энэ тэмцээнд оролцоод ирлээ. Манай улсаас 80 орчим хүүхэд очиж оролцсон. Бид  40 гаруй улсын 4000 гаруй тамирчидтай өрсөлдсөн. Миний хувьд Intermediate A түвшинд өрсөлдөж өнгөрсөн жилийнхээ амжилтыг ахиулж аав, ээжээ баярлуулна гэж бодож байсан. Тэгээд “CHAMPION” буюу аваргын цомыг авсандаа их баяртай байгаа.

- Ахын дүү хэдэн жил хичээллэж байна?

-Би долоон настайгаасаа хичээллэж эхэлсэн. Ээж минь намайг анх соробан сампингийн сургалтад бүртгүүлж хичээллэж эхэлсэн. Надад соробан сампингаар хичээллэх маш их таалагддаг. Би тоо бодох дуртай.

-Танай ангид соробан сампингаар хичээллэдэг хүүхэд бий юу. Сурах бичгийн тоонууд нь амархан санагддаг уу?

-Манай ангид байхгүй. Би тооныхоо хичээл дээр өгүүлбэртэй бодлогоо маш сайн уншдаг. Тэгээд утгыг нь ойлгочихвол бодоход их амархан байдаг. Харин бусад тоогоо бол хурдан боддог.

-Соробан сампин гэж юу вэ. Энэ талаар үеийнхээ найз нарт тайлбарлаж өгөөч ?

-Соробан сампин нь тоо бодох аргачлал гэж би боддог. Сампингаар хичээллэснээр ой тогтоолт бие даах чадвар тэсвэр тэвчээр хурдтай болж хурдан бодож хурдан бичиж сурдаг болохоор надад их таалагддаг.

-Багшийнхаа тухай яриач?

-Миний суралцдаг ТОЯА академийн захирал нь Т.Туяа гэдэг хүн байдаг. Багш нарын хувьд Бадамханд, Золзаяа, Баярмаа гээд олон багш байдаг. Би багш нарынхаа ачаар өдий зэрэгтэй болсон болохоор багш нартаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Бас хамт тэмцээнд оролцсон найзууддаа ч гэсэн баярлалаа гэж хэлье.

-Үндэсний аварга болсон талаараа яриач ?

"ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ" тэмцээн манай оронд  9 дэх удаагаа болсон. Энэ жилийнх 5 дугаар сарын 9-нд болсон. Тэмцээнд 21 аймаг 9 дүүргээс нийт 1800 гаруй хүүхэд оролцсон. Тэгээд 150 гаруй хүүхэд оролцсон сонсох дасгалын бооцоот тэмцээний 9-өөс доош насны ангилалд би 2-р байранд орсон. Мөн  ой тогтоолт,  сампин,  сонсох гэсэн гурван төрөл дээр бүгдэд нь шагналт байранд шалгарсан. Тэгээд л  Kамбож улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан.

-Гадаад оронд эх орноо төлөөлж тэмцээнд орох гоё байгаа биз. Тэр орны юу нь илүү таалагдсан бэ?

- Хэл ярианы асуудал жаахан хэцүү байсан. Тийм болохоор би Англи хэл сурахыг маш их хүсч байгаа. Би гадаад хэл мэдэхгүй болохоор. Манай орон жаахан хоцорч хөгжиж байгаа юм шиг санагдсан. Би тэнд матар, могойны мах идэж үзсэн. Эхлээд юуны махыг нь мэдэхгүй их гоё амттай мах идээд байсан. Тэгсэн чинь тэр нь матарын мах байсан. Харин могойны мах их зөөлхөн юм билээ. Камбожоос хамгийн их таалагдсан нь  Анкарват сүм байсан. Долоон зуун жилийн настай их өндөр мод тэнд байдаг юм билээ. Тэр сүмийг чулуугаар барьсан гэсэн.

-Гадаад оронд тэмцээнд явахад мөнгө зардлыг нь цаанаас даадаг уу?

 -Би сайн мэдэхгүй байнаа ахаа, манай аав ээж эмээ өвөө нар олж өгдөг. Зөндөө олон хүүхдүүд тэмцээнд явж байхад төр засгаас заримдаа мөнгө даадаг бол гоё тэ. Аав ээжийн цалингаас л бид зардлаа авдаг байх. Харин бид нарыг нэг тэмцээнд оролцоод ирэхэд ерөнхийлөгч ах Засгийн газрын ордонд багаар нь угтаж авч уулзсан. Бас Дундговь аймгийн спортын алдартан болж цомоор шагнуулсан. Тэгэхэд их гоё санагдсан.

- Одоо ямар тэмцээнд оролцох уу?

-Ирэх зургадугаар сард үндэсний аварга болно. Тэнд түрүүлчихвэл Энэтхэгт болох ОУ-ын тэмцээнд оролцоно.

-Тэмцээнд оролцоход насны ангилал бий юу?

-5-14 насны хүүхдүүд хичээллэх боломжтой. Гэхдээ гол нь түвшин түвшингээрээ хоорондоо өрсөлддөг. Түвшин дотроо бол насны ялгаа байдаггүй. Сая Камбожид болсон тэмцээнд Монголоос 83 хүүхэд оролцсон.   Надтай 7-8 дугаар ангийн ах,  эгч нарч өрсөлдсөн. Олон Улсын тэмцээнд оролцоод амжилт үзүүлээд ирэхээр  хоёр ангилал өгсөж өрсөлддөг. Миний хувьд нэмэх хасахаа үржихээ бүрэн үзэж дуусаад дараагийн шат руугаа орж байгаа. Соробан сампин бол төсөөлөн бодох чадвар л илүү болгодог. Эхлээд сампингаараа бодож байгаад дараа нь төсөөллөөрөө сампин оролцуулахгүй гараа хөдөлгөөд л нэмж хасаж үржиж хуваадаг болдог.

-Чиний хамгийн их баярласан мөч хэзээ байсан бэ?

- Шагналаа аваад гэртээ харина гэж бодоод л баярласан. Би жаахан дүүтэй. Дүүгээ хурдан үнсмээр санагдсан. Бас ээж аавдаа тэврүүлмээр санагдсан.

Ярилцсанд баярлалаа

 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.19Зочин   • 2019, 12 сарын 21. 11 цаг 19 минут

Мундаг шүү гайхалтай.Мишээлдээ амжилт.

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC