Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Ирээдүйн олимпийн аваргууд

/12-р сарын 24/  -  9 цаг 07 минут

М.ЗҮЙР

“Хаан эрдэм” сургуулийн сурагчдын хувьд баасан гариг хамгийн сонирхолтой, хөгжилтэй өдөр нь. Яагаад тэр вэ гэж үү, таеквондогийн хичээл ордог учраас хоног тоолон хүлээдэг юмаа гэж цагаан хувцастай бяцхан багачууд нэгэн дуугаар хариулсан юм.

Хүүхдүүд хонх дуугарангуут хувцсаа хурдхан солиод л таеквондогийн танхим рүүгээ гүйлдэцгээнэ. Зааландаа ороод “Багшаа өнөөдөр шинэ өшиглөлт заах уу?”, “Уралдуудах уу?” “Би хэзээ зэрэг ахих вэ?”, “Би өнөөдөр заавал А сууна” гээд шуугилдацгаав. Хөөцөлдөн гүйж байсан тэд удалгүй л жагсаж зогсоод багштайгаа мэндэлж, дэвжээндээ ёсолж, бие халаалт, сунгалтын дасгал хийж эхэлснээр хичээл эхэлсэн ч шинэ өшиглөлт, суулт, өрөлт заалгахад 45 минут нүд ирмэх зуурт өнгөрөх аж.

Таеквондо нь Өмнөд Солонгосоос гаралтай спорт болохоор тоогоо солонгосоор тоолно, солонгосоор бүх командууд өгдөг юм байна.

“Хаан Эрдэм” сургуулийн таеквондогийн багш Б.Хүчитбаатар “Энэ спорт нь хүүхдүүдийг тэсвэр тэвчээрт сургахаас гадна тулаан гэхээсээ хэн илүү авхаалж, самбаа гаргаж, хэн илүү бодож сэтгэсэн нь амжилт гаргадаг эв зүйн спорт. “Хаан эрдэм” сургуулийн сурагчдын хувьд энэ хичээлдээ маш дуртай, энэ цагийг хүлээж хөөрөлддөг нь хувцас солиулахаар очих бүр харагддаг. Нэг хичээлийн жилийн сургалт дуусахад сурагчдын бүх талын сунгалт сайжирч, таеквондогийн үндсэн бүх өшиглөлтүүдийг сурсан байдаг. Тулааны техникийг хүүхдийн онцлогоос хамааран дунд эсвэл дундаас дээгүүр түвшинд эзэмшүүлж төгсгөдөг” гэсэн юм.

Бага насны хүүхдүүдэд аливаа спортыг сонгон хичээллүүлэхдээ бие болон оюуны хөгжилд нь тааруулан болгоомжтой сонгох шаардлагатай. Тиймээс ч бусад спортыг бодвол таеквондогийн спорт биеийн хөгжил бүрэн гүйцээгүй бага насныхны биеийн галбирыг өөрчлөхгүйгээр жигд, маш зөв хөгжүүлдэг онцлогтой учраас “Хаан Эрдэм” сургууль Таеквондогийн спортыг сонгосон гэдгийг тус сургуулийн захирал С.Одмандах онцолж байсан.

Хичээлийн хөтөлбөрт оруулсанаас гадна энэ спортоор тууштай хичээллэх, илүү үр дүнд хүрэх зорилготой хүүхэд залууст зориулан “Олимпийн таеквондогийн Хаан Эрдэм” клубыг ажиллуулдаг юм байна.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.19  ПҮРЭВ  №251  (6218)



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC