Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

С.Амарсайхан: Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийнэ

/12-р сарын 25/  -  12 цаг 23 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар байгууллагынхаа хийж хэрэгжүүлсэн, шинээр санаачилсан ажлууд, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан.

Тус нэгтгэл нь  нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 30 гаруй хувийг хариуцан нийт 23 чиглэлд 230 гаралт 284 хөдлөх бүрэлдэхүүн 1200 гаруй ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтнуудтайгаар  ажилладаг.

Нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг хангах зорилгоор сэлбэггүй зогсож байсан автобуснуудад их засвар хийж шугамын үйлчилгээнд гарган, автобусны online хяналтын төв байгуулж, 1, 2 дугаар баазын автоус угаалгын байрыг засварлаж, дулааны болон бохирын шугамыг шинэчилсэн.  Япон Улсын Жайка, БНСУ-ын Серакомб ХХК-тай хамтран автобусанд тортогийн шүүлтүүр суурилуулж утааг бууруулах туршилтын ажил хийж байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын DY үйлдвэрийн угаалгын шинэ тоног төхөөрөмжийг 1, 2 дугаар  баазад суурилуулсан. Тус угаалгын төхөөрөмж нь өдөрт 150 автобус угаах хүчин чадалтай бөгөөд 19 м автобусыг 5 минутанд угаах хүчин чадалтай зэрэг олон ажлууд хийснээ танилцуулсан юм.

DAEWOO автобуснууд 2009 онд ашиглалтанд орж 10-аад жил  ашиглагдан 800 гаруй мян.км гүйлттэй байна. Автобусны эд анги агергатууд элэгдсэн, рам хугарсан, шал цөмөрсөн, хана туурга тааз урагдаж зэвэрсэн байгаа учир цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд 10 цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийж туршихаар төлөвлөж байна.

1,2-р баазын засвар үйлчилгээний станцуудын тоног төхөөрөмжүүд нь 1987 онд  ашиглалтанд орсон 32 жил болж хуучирч элэгдсэнээс ажил үйлчилгээ хийх боломжгүй, шинэчлэн солих шаардлагатай болсон. Татах дэд станц, контактын шугам сүлжээ, өндрийн ба намын кабелийг шинэчлэх, Саппорогийн уулзвараас 3,4-р хороололын эцэс хүртэл 8 км троллейбусны агаарын шугамыг шинээр хийх,  барилга объектын ашиглалтыг сайжруулах үүднээс утаа зайлуулагчийг бүрэн ажиллагаатай болгох,  шалны цутгалт хийж будах, дулааны шугамыг сольж их засвар хийх, цахилгаан шугам сүлжээний тоноглогдсон тусгай зориулалтын авто машинууд хуучирсан.

Энх тайваны өргөн чөлөөний 1-р эгнээг чөлөөлж нийтийн тээврийг явуулах, хяналтын камерыг нэмэгдүүлэх, зорчигчийн хөлс төлөлт,орлого бүрдүүлэлтэнд хяналт тавих эрх бүхий хөндлөнгийн байгууллагад шалгагчийг шилжүүлэн ажиллуулах, автобусны эцсийн буудлуудад цайны газар жолооч нар бие засах газрууд шаардлагатай байгааг уламжилсан юм.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Иргэдийн аюулгүй байдлыгхангах үүднээс  нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийх хэрэгтэй байгааг газар дээр нь ирж үзэж танилцлаа. Үе шаттай нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх болно” гэв. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC