Шинэ мэдээ

Автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 10 мянган төгрөгөөр торгоно1 сар 15. 11:07Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн нээлт боллоо1 сар 15. 10:40ДЭМБ: Хятадад дэгдсэн хатгалгааны үл мэдэгдэх төрөл шинэ вирусээр үүсгэгдсэн1 сар 15. 9:22Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлнэ1 сар 15. 9:13Өвөлжилтийн нөхцөл байдал1 сар 15. 8:47“МАКС” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАР ОБЪЕКТОО 500 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ САНАЛ ТАВИВ1 сар 15. 8:44ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 15. 8:40Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 15. 8:39УИХ-ын Сонгуулийн “газрын зураг”1 сар 13. 8:48Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногт1 сар 13. 8:45ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй1 сар 13. 8:43Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн1 сар 13. 8:42Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв1 сар 10. 9:59"Энэ сард 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгслийн албан, агаар бохирдол болон авто зам ашигласны төлбөрийг төлөх журамтай"1 сар 10. 9:52У.Хүрэлсүх: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй1 сар 9. 16:07Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгоно1 сар 9. 16:06Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо1 сар 9. 10:41Хүн амын тооллого орон даяар эхэллээ1 сар 9. 9:31АНУ Ираны асуудал хурцдав1 сар 9. 9:29Бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн1 сар 9. 9:21

УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлэв

/12-р сарын 31/  -  16 цаг 35 минут

Тусгаар улсын бүрэн эрхт иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе.

Шинэ мянганы 20-р оныг монголчууд бид түүхэн үйл явдлуудаар дүүрэн бэлгэтэй угтан авч байна. Өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилийн алдаа оноогоо дүгнэж, хөгжил дэвшлийн дараагийн 30 жилийг эхлүүлэх суурь нийгмийн гэрээгээ сайжруулан өөрчилж, Үндсэн хуульт төрийн тогтолцоогоо бататган бэхжүүллээ.

Сүүлийн гурван чуулган дамнаж 10 гаруй жил яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад хичээн зүтгэж гар бие, сэтгэл оюунаа дайчлан зүтгэсэн мянга мянган иргэдийн төлөөлөлтэй хамт Та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байна.

Тэгш эрх, шударга ёс, баялгийн зөв хуваарилалт хүссэн ард түмний дуу хоолой сүүлийн нэг жилд олон өөрчлөлтийг бий болголоо. Нэг хэсгийн явцуу эрх ашигт үйлчилдэг болсон төрийн бодлого, нийт ард түмний нийтлэг эрх ашигт үйлчилж эхэлснээр шударга ёс сэргэн тогтож, баялаг эздэдээ хүрч, авлига хээл хахуулийн хэрэгтнүүд хуулийн хариуцлагын өмнө дуудагдаж, иргэдийн итгэл сэргэж байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, бүтээн байгуулалт эрчимжин, ажлын байрууд нэмэгдэж, гацаанд орсон дэд бүтцийн томоохон төслүүд эхэллээ.

Сайн мэдээ олон ч саар сорилт ч мөн биднийг хүлээж байна. Улс төрийн буруу бодлого, сэтгэл зүтгэлгүй цөөхөн хүмүүсийн хариуцлагаас мултрах, нийтийн баялгийг өөртөө давуу эрх олгон завших гэсэн явцуу үйлдлүүдээс болж гаргасан хууль, шийдвэрүүдээс үүдэн Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагын хүндхэн хоригт орж, амаргүй цаг үеийг туулж байна. Энэ жилээс төлөгдөж эхлэх, 2012-2016 онд бий болсон олон гоё нэртэй бондуудын их хэмжээний төлбөр ч биднээс санхүүгийн өндөр сахилга бат шаардаж байна.

Монгол Улс саарал жагсаалтаас зургаан сарын дотор гарахаар бүхий л түвшиндханцуй шамлан ажиллаж байна.

Монголчууд бид үнэнтэй нүүр тулах цаг ирсэн. Энэ жил УИХ-ын ээлжит сонгуультай, хариуцлагатай жил. Улсаа биш намаа, эрх ашиг нэгтэй бүлэг фракцаа бодсон явцуу улс төр хийх цаг одоо биш ээ. Иргэн бүр эх орноо, ирээдүйгээ бодож шийдвэр гаргах түүхэн хариуцлагатай жил ирж байна.

Монгол төрийн эрх барих дээд байгууллагын хувьд УИХ, аль нэг намын явцуу эрх ашгаар бус, улс орны хөгжил дэвшилд суурь болно гэж зөвшилцсөнөөр Сонгуулийн тухай шинэ хуулийг хэлэлцэн баталлаа. Монголын улс төрд шинэ салхи үлээж, нийгэмд шударга ёсны зөв хандлага түгж, иргэд нь эрх үүргээ гүн гүнзгий мэдэрч, улстөрчид нь нийгмийн нийтлэг эрх ашигт хүчин зүтгэдэг болж, товчхондоо Монголд минь сайн цаг ирж байна. Худал хуурмаг хумигдаж, хараа хяналт иргэдийн гарт технологийн дэвшилтэй хамт ирсэн өнөө цаг бол Ардчилсан, тусгаар Монгол Улсын үнэт зүйл юм.

Өвөг дээдсээс заяат уужим дэлгэр нутагтаа аж төрөн суугаа Бүрэн эрхт Монгол Улсын иргэд ээ,

Өргөн дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч яваа элэг нэгт ахан дүүс ээ,

Та бүхэндээ угтан золгож буй 2020 оны шинэ жилийн мэндчилгээг хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, гэгээн ирээдүй, гэрэлт маргаашийн аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Цэгцрэх хөдөлгөөн өрнөж, үргэлжилж байна...

Та бүхэн сайхан баярлаарай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC