Шинэ мэдээ

ЭМЯ: Завхан болон Улаанбаатарт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ2 сар 20. 12:10С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 20. 12:09Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржжээ2 сар 20. 11:38Ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна2 сар 20. 11:38Д.Батсайхан: Гамшгаас хамгаалах 452 албыг бэлэн байдалд ажиллуулж байна2 сар 18. 9:41Халдвар авсан хүний тоо 1868, нас барсан хүн 98-аар нэмэгдлээ2 сар 18. 9:37Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 18. 9:34Энэ өдрийн зурхай2 сар 18. 9:33Цаг агаарын урьдчилсан мэдээ2 сар 18. 9:32Таван сая төгрөгийн нэг азтан тодорлоо2 сар 17. 11:20С.Амарсайхан: Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна2 сар 17. 11:19Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгууллаа2 сар 17. 11:18Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй хэмээн мэдэгдлээ2 сар 17. 11:17Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтжээ2 сар 17. 11:17Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь2 сар 17. 11:16Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа2 сар 14. 11:12Улаанбаатар хотын зүгээс Хятадын ард түмэнд 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ2 сар 14. 11:10Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна2 сар 14. 11:09НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана2 сар 14. 11:08Нэг өдрийн дотор коронавирусийн халдвараар 116 хүн нас барлаа2 сар 14. 11:07

Дундговь аймагт ажлын байр бий болго гэсэн 599 сая төгрөгөөр хоёр дарга нь ланд машин авчээ

/1-р сарын 8/  -  8 цаг 45 минут

Дундговь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 ондбараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлагдан гарч, Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгөөр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар тус тус төлөвлөгөөнд тусгагджээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх томоохон ажлуудаас танилцуулбал, Сайнцагаан сумын Далай хорооллын 0.4 кВт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил 237.9 сая төгрөгөөр, Мандал, Айраг, Арвижих багийн гэр хорооллын гэрэлтүүлэг 467.2 саятөгрөгөөр, 5, 12 дугаар байрны гадна фасад 180.76 сая төгрөгөөр, дөрвөн байрны гадна тоглоомын талбай, тохижилт 264.8 сая төгрөгөөр, Эрдэнэдалай сумын сургуулийн дотуур байрны засварын ажлыг 120,0 сая төгрөгөөр тус тус хийх бөгөөд нийтдээ 2.7 тэрбум төгрөгөөр 18 ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж, 2020 онд 2.3 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэнэ хэмээн төлөвлөсөн байна.

Мөн орон нутгийн хөгжлийн сангийн 937.0 сая төгрөгийг бараа худалдан авахад зарцуулах ба Мандалговь хот тохижуулах газрын хэрэгцээнд ковш машин, хогийн машин, бункер өргөгч машин, таван бункер, аймгийн төвийн нийтийн тээврийн үйлчилгээнд 12 хүний суудалтай хоёр автобус, багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд мотоцикл, хоёр сумын таван сургуулийн хэрэгцээнд авто машин нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн Ус цэвэршүүлэх төхөөрөмж худалдан авах ба Нэгдсэн эмнэлэгт авто клаб нийлүүлэхээр болсноос гадна зөвлөх үйлчилгээнд 90 сая төгрөгийг зарцуулахаар болжээ.

Харин Орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн ЗДТГ, МХГ, Цагдаагийн газар, Баянжаргалан, Цагаан дэлгэр сумын ЗДТГ-т авто машин нийлүүлэхэд 196.0 сая төгрөг, Сайнцагаан сумын ЗДТГ-ын авто машины парк засвар, ГХБХБГ-ын албан хэрэгцээнд арматурын байрлал, хамгаалалтын үе тогтоох тоног төхөөрөмж худалдан авах болон ОБГ-ын сургалтын танхимын засварт нийт 75.0 сая төгрөг тус тус зарцуулах юм байна. Эндээс харахад Орон нутгийн нийт хөрөнгө оруулалтын 78 хувийг зөвхөн авто машин худалдан авахад зарцуулах аж.

Үүнээс гадна Дундговь аймагт ажлын байр бий болго гээд 599 сая төгрөг төсвөөс өгсөн. Харин тэр мөнгөний 400 саяар нь хоёр том дарга нь ланд машин авчээ. Одоо тохижилт, зам энэ тэрүүгээр ард түмнийг хуурах боломжгүй. Иймээс дарга нар тогтвортой ажлын байранд илүү анхаарал хандуулах хэрэгтэй.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ гэж хэн вэ?

О.Бат-Эрдэнэ 1976 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. 1984-1994 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р сургуулийг төгссөн. 1994-1998 онд Монгол Улсын Багшийн Их сургуулийг төгсч, физик, байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй.

Ажилласан байдал нь 1998-2006 онд Дундговь аймгийн “Эрдмийн Далай Цогцолбор” сургуульд Физикийн багш, 2006-2009 онд Дундговь аймгийн Гурван сайхан сумын “Ерөнхий Боловсролын Сургууль”-д Захирал. 2009-2013 онд Дундговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, 2013-2014 онд Дундговь аймгийн “Говийн Ирээдүй Цогцолбор” сургуулийн захирал, 2014-2015 онд Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2016 оноос Дундговь аймгийн Засаг даргаар тус тус томилогдон ажиллаж байна.

Эх сурвалж: www.medee.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC