Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

АНУ Ираны асуудал хурцдав

/1-р сарын 9/  -  9 цаг 29 минут

Иракийн баруун нутаг дахь АНУ-ын болон эвслийн цэргүүд  байрладаг Аль Асад нисэх  хүчний бааз пуужингийн дайралтад өртжээ. Иранаас энэ бааз руу 10  гаруй баллистик  пуужин харвасан гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жонатан Хоффман мэдэгдэлдээ дурдсан байна. Тэрээр “Энэ пуужингуудыг Иранаас харвасан нь тодорхой байна.Мөн  Аль Асад, Ирбил гэсэн АНУ-ын зэвсэгт хүчин байрладаг Иракийн хоёр цэргийн бааз руу довтолсон” гэв. Түүнээс гадна АНУ-ын Засгийн газар пуужин харвасны улмаас учирсан хохирлыг эхний байдлаар гаргах ажлыг хийж байна. Тухайлбал, дайралтын үеэр Аль Асад баазад байсан АНУ-ын олон онгоц устсан гэж “Аль Хадас” телевиз мэдээлжээ. “Аль  Маяадин” телевизийн мэдээлснээр энэ онгоцнуудын нэгийг нислэгийн талбай дээр устгасан байна. Харин Сирийн төрийн телевиз “Дейр Эззор мужийн  газрын тосны болон хийн   байгууламжаас америк цэргүүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн” гэж мэдээлжээ. Тодруулбал, цэргүүдийг  Аль Хасака мужийн  Аль Шадади хоттой ойрхон байдаг нисэх хүчний бааз руу нүүлгэж байгаа аж. Ерөнхийлөгч Доналд Трамп энэ дайралтын талаар хэлэхдээ бүх юм сайн байгаа. Бидэнд дэлхийн хамгийн хүчирхэг, сайн зэвсэглэсэн зэвсэгт хүчин байна гэж твиттерт жиргэжээ. Харин Ираны  исламын шашны хувьсгалт ангиуд энэ дайралт нь генерал Касем Сулейманий хариуг авсан болохыг сануулжээ. Мөн Сулейман ажиллагааны хүрээнд дахин хариу арга хэмжээ авна гэж заналхийлсэн байна.  Ираны дээд удирдагч, аяатола Али Хаменей Ираны төрийн телевизээр танилцуулсан илтгэлдээ “АНУ болон эвслийн зэвсэгт хүчний эсрэг хийсэн дайралт  амжилттай боллоо. Пуужин харваснаар  АНУ-ын нүүр рүү алгадсан хэрэг  юм гэж мэдэгдсэнээс гадна  америк цэргүүд энэ нутгаас гарах ёстой гэв.  Ираны исламын хувьсгалт ангиудын нэг даргаас балистик пуужин харвасан дайралтын үеэр АНУ-ын 80 цэрэг амь үрэгдсэн гэж “Тасним” агентлагт мэдээлсэн байна. Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу хийсэн дайралтыг өнгөрсөн баасан гаригт Касем Сулеймани алагдсан орон нутгийн цагаар 12:00 цагт  эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  2020.1.9  ПҮРЭВ  № 5 (6230)



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC