Шинэ мэдээ

ЭМЯ: Завхан болон Улаанбаатарт сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ2 сар 20. 12:10С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой2 сар 20. 12:09Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржжээ2 сар 20. 11:38Ихэнх нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна2 сар 20. 11:38Д.Батсайхан: Гамшгаас хамгаалах 452 албыг бэлэн байдалд ажиллуулж байна2 сар 18. 9:41Халдвар авсан хүний тоо 1868, нас барсан хүн 98-аар нэмэгдлээ2 сар 18. 9:37Өнөөдөр болох үйл явдлууд2 сар 18. 9:34Энэ өдрийн зурхай2 сар 18. 9:33Цаг агаарын урьдчилсан мэдээ2 сар 18. 9:32Таван сая төгрөгийн нэг азтан тодорлоо2 сар 17. 11:20С.Амарсайхан: Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна2 сар 17. 11:19Онцгой комиссын шуурхай хуралдааныг зохион байгууллаа2 сар 17. 11:18Үндэсний сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй хэмээн мэдэгдлээ2 сар 17. 11:17Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтжээ2 сар 17. 11:17Теле хичээлийн энэ долоо хоногийн хуваарь2 сар 17. 11:16Байгууллага, ААН-үүдийг ажлын цагаа богиносгож, гэрээсээ ажиллах боломжоор хангахыг уриаллаа2 сар 14. 11:12Улаанбаатар хотын зүгээс Хятадын ард түмэнд 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ2 сар 14. 11:10Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна2 сар 14. 11:09НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана2 сар 14. 11:08Нэг өдрийн дотор коронавирусийн халдвараар 116 хүн нас барлаа2 сар 14. 11:07

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

/1-р сарын 20/  -  13 цаг 03 минут

Хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Сургуулийн автобус”-ны төсөл хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн ерөнхий боловсролын их тойрууд байршилтай 17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 сургуулийн автобус сурагчдад үйлчилж байна. Энэхүү төсөл нийслэлд анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд эцэг эхчүүд олон нийтийн талархлыг хүлээж өдрөөс өдөрт “Сургуулийн автобус”-аар зорчих сурагчдын тоо өсч байгаа аж.

Тиймээс энэхүү төслийг өргөжүүлж, илүү боловсронгуй болгон хүүхдийг аюулгүй зорчуулах зорилгоор UB school аппликэйшн боловсруулж, байршил тогтоогч GPS суурилуулсан бугуйвч хүүхдүүдэд олгохоор байна. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүүхдүүдэд олгох ухаалаг бугуйвчийг гардуулан өглөө. Ухаалаг бугуйвч нь хүүхдийн байршил тогтоогоод зогсохгүй, автобус хэдэн минутын дараа хаана зогсох талаарх мэдээллийг эцэг эхчүүд гар утаснаасаа авах боломжтой юм.

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл хөтөлбөрт “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Одоогоор нийслэлийн хэмжээнд 30 чиглэлд 40 автобус явуулж таван мянган сурагчдад үйлчилж байна. Төслийн үр дүнд Улаанбаатар  хотын түгжрэлийг бууруулах нөгөөтэйгүүр хамгийн чухал нь хүүхдийн аюулгүй зорчих асуудал шийдэгдэж байгаа юм. Энэхүү төслийг сайжруулах ажлын хүрээнд хүүхдүүдийн автобусанд суусан, буусан, мөн автобус хаана явж байгаа зэрэг мэдээллийг эцэг эхчүүдэд хүргүүлж байх ухаалаг бугуйвчийг сурагчдад хүргүүлж байна” гэлээ.

Ийнхүү “Сургуулийн автобус” төсөл илүү боловсронгуй болж сурагчид байршил тогтоогч бүхий гарын бугуйвчтай болж байна. Харин энэхүү бугуйвчийг хаяж гээгдүүлэхгүй байх, эвдэлж гэмтээхгүй байх зэрэгт эцэг эхчүүд сургуулийн удирдлага анхаарал хандуулж ухаалаг бугуйвчийн хэрэглээний зааврыг хүргүүлж ажиллах үүргийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хариуцаж байгаа юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC