Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина гэв

/2-р сарын 12/  -  11 цаг 05 минут

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, тус газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, барилгын нөхцөл байдлын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Энэ үеэр “Ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан “Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсоох тухай саналаа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд албан ёсоор өргөн барина” гэдгээ НИТХ-ын тэргүүлэгч, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хэлсэн юм.

Мөн "Урт цагаан" гэж нэрлэгддэг Нийслэлийн өмчийн гуравдугаар байр нь 1958 онд анх баригдсанаасаа хойш нэг ч удаа их засвар үйлчилгээнд оролгүй өнөөдрийг хүрсэн. Энэ обьектын үйл ажиллагааг нь зогсоох нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн дүгнэлт гарсан гэдгийг албаныхан онцолж хэллээ. Түүнчлэн “Барилга нь галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг ч даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрсдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог” гэв.

Энэ барилгыг 30 иргэн, аж ахуйн нэгж нийслэлтэй гэрээ байгуулан түрээсэлдэг ч, тэдгээр түрээслэгчид цааш нь 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжид өөрсдийн талбайгаа дам түрээсэлдэг байна.

Тэгвэл 2020 онд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, түрээсийн гэрээг сунгахгүй байх, түрээслэгч нартай төлбөр тооцоо нийлж баталгаажуулах, шүүхийн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэх, Жуулчны гудамжны шаардлагад нийцүүлэх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хуучин барилгын концесс, Төр хувийн хэвшлийн түншлэл эсхүл хөрөнгө оруулалтын бусад хэлбэрээр шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэн “Урт цагаан”-ы гудамжны үйл ажиллагааг зогсоох саналыг холбогдох албаныханд хүргүүлж байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC