Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Засгийн газраас Цагаан сарын баярыг нийтээрээ тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

/2-р сарын 12/  -  17 цаг 48 минут

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. 

Шадар сайд Ө.Энхтүвшин "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Зарлигт "Коронавирусийн тархалттай холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгийн аюулаас хамгаалах тухай хуулийн 10.11-т заасан Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргахыг МУ-ын ЗГ-т чиглэл болгосон байгаа. 

Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тараахгүй байх, таслах зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох тухай асуудлыг ЗГ-ын хуралдаанаар яаралтай хэлэлцэж журамлуулах, мөрдүүлэх гэсэн чиглэлийг өгсөн. 

Түүнчлэн Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж буй реклам сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийг үүрэг хариуцлага, хор хөнөөлийг ухуулан таниулах ажлыг хийж хэрэгжүүлэхийг үүрэгдсэн. 

Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх чиглэлийн бас өгөөд байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа. 

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт /"ХЭСЭГЧИЛСЭН" байдлаар/ шилжүүлэх, 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж буйтай холбогдуулан шинэ коронавирусийн халдвар, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, Ерөнхийлөгчийн 12-ны өдрийн 10 тоот зарлигийг үндэслэн 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн заалтыг тогтоолд орууллаа. 

Коронавирусийн оргил үе магадгүй цагаан сарын өдрүүдэд таарч болзошгүй гэсэн урьдчилсан тандалтыг эрдэмтэд гаргасан" гэлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC