Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

ЭМЯ: Коронавирусийн халдвар Европын орнуудад Хятадад дэгдсэнээс илүү тархах магадлалтай байгааг ДЭМБ мэдэгдсэн

/3-р сарын 14/  -  12 цаг 25 минут

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа,  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү зэрэг албаны хүмүүс оролцлоо. 

Хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш дэлхийн 132 оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  Шинээр дэлхийн 9 оронд халдвар бүртгэгдэв. Казахстан, Кени, Этиоп зэрэг Африкийн голдуу орнууд нэмэгдлээ.  БНСУ, Япон улс зэрэг орнуудын өвчлөл буурах магадлалтай байна. Харин Иран, Герман, Испани зэрэг Европын орнуудад энэ өвчлөл илүү тархаж байгаа. Европын орнуудад Хятадад дэгдэж байснаас ч давж гарах магадлалтай байгаа талаар ДЭМБ-аас мэдэгдсэн. 

Тиймдээ ч 4 чиглэлийн зөвлөмж өгч байсан бол нэмж, 8 чиглэлээр ажиллах шаардлагатайг хэлсэн.  Одоо хүн, улс орон болгон хариуцлагатай байх үе ирлээ" хэмээлээ. 

Түүний дараа ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "ДЭМБ-ын гуравдугаар сарын 13-ны мэдээгээр шинэ төрлийн коронавирусийн 7499 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 132758 тохиолдол болсон байна. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 342 хүн нас барж,  нийт нас баралтын тоо 4955 боллоо. Хятад улсад шинэ тохиолдлын тоо 11, нас барсан хүн 7 байна. БНСУ-д 110 шинэ тохиолдол бүртгэгдсэн голомтлон тархаж эхэлснээс хойш хамгийн бага үзүүлэлт боллоо. Нас баралт бүртгэгдээгүй.  

Европ нь Ковид-19-ийн голомт болж, Хятадаас гаднах өвчлөл, нас баралтыг бүгдийг нийлүүлснээс ч их байна. Хятад улсад оргил үедээ гарч байснаас ч илүү өвчлөл шинээр бүртгэгдэж байгаа юм.  Томоохон дэгдэлт гараагүй улсууд манайд ийм байдал тохиолдож болохгүй гэж бодох хэрэггүй.  Аль ч улсад халдвар голомтлон гарч болно. Мөн Хятад, Сингапур зэрэг улсуудын туршлага халдварыг хазаарлаж болохыг харуулж байна" хэмээлээ.  

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Европ тивд маш олон оронд халдвар их хэмжээгээр нэмэгдэж, тархаж байна. Франц улсад пүрэв гарагаас баасан гарагт шилжих 24 цагийн хугацаанд шинэ тохиолдол 800-гаар нэмэгдсэн гэж Эрүүл мэндийн сайд нь мэдээлсэн. Өмнөх өдрүүдэд Францид шинэ тохиолдлын тоо 200 орчмоор нэмэгдэж байсан. Итали улсад лабораторийн шинжилгээгээр баталгаажсан тохиолдол 15 мянга гаруй болсон байна. Хятадаас гадна халдварт нэрвэгдсэн хоёр дахь орон нь Итали болж байгаа юм. Харин Иран улсад 11 мянган хүн энэ халдвараар өвчилж, гуравдугаарт бичигдэж байна. 

Итали, Франц зэрэг орнууд эрүүл мэндийн тогтолцоо өндөр хөгжсөн, орны тоо зэрэг олон үзүүлэлтээр тэргүүлэх чиглэлийн улсууд. Гэсэн хэдий ч дунд зэргийн болон биеийн байдал гайгүй иргэдийг эмнэлгийн байгууллага руу очилгүй, гэртээ өөрийгөө тусгаарлаж, хянахыг сануулж байгаа. Ийм байдлаар эрэмбэлэн ангилал хийж байна.  Африк тивд 18 оронд энэ өвчлөл бүртгэгдлээ. Авсралид 197 хүн вирусээр өвчилж, 3 хүн нас барсан байгаа юм байна" хэмээлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC