Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Ихэнх нутгаар өдөртөө дулаарна

/3-р сарын 16/  -  10 цаг 38 минут

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны гуравдугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, өдөртөө Хэнтэйн уулсаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Халх голын саваар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2-7 градус хүйтэн, бусад хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

2020 оны гуравдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 17-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 17,19-нд зарим газраар, 18,20-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC