Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

ЭСЯ: Энэ удаагийн нислэгт албадан буцаах иргэд ч багтаж байна

/4-р сарын 27/  -  9 цаг 34 минут

Ирэх тавдугаар сарын 1-нд УОК-ын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоц хөөрч, БНСУ-д байгаа иргэдээ авч ирнэ. Үүнтэй холбогдуулан БНСУ дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас 2020 оны тавдугаар сарын 1-ний тусгай үүргийн онгоцоор нутаг буцах иргэдийн материалыг хянан үзэж, эцэслэн шийдвэрлэсэн жагсаалтыг өнөөдөр ЭСЯ-нд ирүүллээ. Консулын хэлтэс уг жагсаалтыг Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчийн газарт даруй хүргүүлсэн. МИАТ-аас тухайн иргэнтэй утсаар нь холбогдож суудал бичиж, тийзийг баталгаажуулна. Нутаг буцах иргэд нислэгт суухын өмнө сүүлийн 48 цагийн дотор коронавирусын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний бичигтэй байх шаардлагатай болохыг анхаарна уу!

Энэ удаагийн онгоцонд 4 дүгээр сарын 8-ны нислэгт зарын дагуу утсаар бүртгүүлсэн боловч нислэгт багтаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд /нотлох баримтыг үндэслэн/, эх орондоо буцах өргөдөл, хүсэлт гаргасан хүндэтгэх шалтгаантай иргэд орж байна. Эдгээр иргэдтэй ЭСЯ-наас нэг бүрчлэн холбогдсны үндсэн дээр хувийн мэдээлэл, өргөдөл, нотлох баримтыг Улсын Онцгой Комиссын шуурхай штабт хүргүүлсэн болно. Энэ удаагийн нислэгт Солонгосын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн албадан буцаах тодорхой тооны иргэд мөн орж байна.

ЭСЯ-наас Солонгост оршин сууж буй иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гадаад орноос дамжин ирж буй транзит зорчигчдын хамт нэг онгоцонд явуулахгүй байх саналыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Комиссын шуурхай штабт өмнө хүргүүлсэн. Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас ЭСЯ-ны саналын дагуу энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр зөвхөн Солонгост оршин суугаа иргэдийг авахаар зохицуулсан. 

 БНСУ-д халдварын тохиолдол буурч байгаа боловч нутаг буцах хүсэлтэй манай иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Консулын хэлтэст иргэдээс ирүүлсэн нийт 1300 гаруй өргөдлийг Улсын Онцгой Комиссын шуурхай штабт нэгдсэн байдлаар дахин хүргүүлсэн. Өнөөг хүртэл 3 удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 700 гаруй иргэн нутаг буцаад байна. Солонгосоос гадна дэлхийн 40 гаруй оронд 6000 гаруй монгол иргэн нутаг буцах хүсэлтэй байна. Манай улсын Засгийн газар өөрийн улсын эдийн засгийн чадавх, эрүүл мэндийн салбарын бодит хүчин чадал, ХӨСҮТ болон гадуур тусгаарлах байрны нөөц боломж зэргийг тооцож үзсэний үндсэн дээр хилийн чанадаас боломжийн хэрээр иргэдээ татан авах ажлыг шат дараатай хийж байна. 

БНСУ-д коронавируст халдварын тохиолдол буурч байна. Гэвч БНСУ-д өндөржүүлсэн бэлэн байдал хэвээр байгаа бөгөөд 5 дугаар сарын 5-ний өдөр хүртэл хөл хязгаарлалтын дэглэмийг сунгаж, иргэд хоорондоо “зай барих” журмыг мөрдөж байгааг манай иргэд анхаарч, Солонгосын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа үргэлжлүүлэн чанд сахихыг хүсье! 

Анхааруулга: 5 дугаар сарын 1-ний тусгай үүргийн онгоцонд Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас ирүүлсэн жагсаалтад орсон иргэдийг бүртгэж суулгах тул жагсаалтад ороогүй иргэд Инчоны олон улсын онгоцны буудал дээр ирж хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл гаргахгүй байхыг иргэд Та бүхнээс хүсье! Инчоны онгоцны буудал нь улсын тусгай обьект бөгөөд 4 дүгээр сарын 8-ны нислэгийн үеэр болсон эмх замбараагүй байдалтай холбоотойгоор онгоцны буудлын захиргаанаас Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчийн газарт аюулгүй байдлын журмыг сахиж, дахин ийм байдал гаргуулахгүй байхыг анхааруулсан болно. Манай иргэд оршин суугаа улсынхаа хууль журмыг хүндэтгэн сахиж биелүүлэхийг хүсье" гэжээ. 

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC