Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа

/5-р сарын 4/  -  9 цаг 32 минут

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 10,633 шинэ тохиолдол илэрсэн тухай ОХУ-ын цар тахалтай тэмцэх төв Ням гарагт мэдээлжээ. Энэ нь нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тоо бөгөөд өмнөх өдрөөсөө 1,000 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ингэснээр тус улсад батлагдсан нийт халдварын тоо 134,687 хүрч, дэлхийд энэ үзүүлэлтээр АНУ, Испани, Итали, Их Британи, Франц, Германы дараа долоодугаарт жагсаж байна.

Нийт илэрсэн халдварын тохиолдлын талаас илүү хувь нь нийслэл Москвад оногдож байгаа юм.

Гэхдээ нас баралтын хувь хэмжээ нь бусад тархалт өндөртэй улс орнуудтай харьцуулахад бага байна. Өчигдөр ОХУ-д 58 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 1,280 болжээ.

Коронавирусийн цар тахал харьцангуй хожуу дэгдсэн нь бэлтгэл хангах боломж олгосон учраас нас баралтын тоо бага байгаа гэж Оросын эрх баригчид тайлбарлаж байна.

Коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор тус улсад гуравдугаар сарын сүүлээс эхлэн хорио цээрийн хатуу дэглэм тогтоод байна. Энэ дэглэмийн дуусах хугацааг тавдугаар сарын 11 хүртэл сунгаад байгаа.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын хоёрдугаар хүн, ерөнхий сайд Михайл Мишустин коронавирусийн халдвар авснаа зарласан бол барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев, түүний орлогч сайд Дмитрий Волков нар дараа нь бас халдвар авснаа мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Reuters



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC