Шинэ мэдээ

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа5 сар 25. 11:54Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ5 сар 25. 9:15Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:14Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагналаа5 сар 8. 11:52Зурхай:5 сар 8. 9:12Тавдугаар сарын 8-нд болох үйл явдлын тойм5 сар 8. 9:11Өдөртөө 13-15 хэм дулаан байна5 сар 8. 9:10М.Энхсайханыг 4,6 жил хорих ял оноолоо5 сар 7. 17:47У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт ямагт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна5 сар 6. 16:28Машинаа ачуулчихсан тохиолдолд цахимаар олох боломжтой боллоо5 сар 6. 12:03Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо5 сар 6. 9:55Засгийн газар сургалтын төвүүдийг нээх шийдвэр гаргалаа5 сар 6. 9:54Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 6. 9:53Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө5 сар 4. 9:34ОХУ-д нэг өдөрт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 10,000-ыг давлаа5 сар 4. 9:32Теле хичээлийн энэ долоо хоногийн ХУВААРЬ5 сар 4. 9:29Спорт заалны үйл ажиллагааг цагийн зохицуулалттайгаар нээхээр боллоо5 сар 1. 12:27Маргаашнаас эхлэн 24 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна5 сар 1. 12:26ХӨСҮТ-д коронавирусний сэжигтэй таван тохиолдлыг тусгаарлажээ5 сар 1. 12:25Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна5 сар 1. 12:19

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх сарыг дуустал сунгах санал гаргалаа

/5-р сарын 25/  -  11 цаг 54 минут

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй байгаа бөгөөд зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна.  Тэрээр “Одоо ХӨСҮТ-д 108 хүн эмчилгээнд байна. Халдвартай хүний дундаж нас 24. Энэ оны нэгдүгээр сарын 6-наас хойш 12550 шинжилгээ хийсэн. Тандалтын шинжилгээг 7 хоног бүр хийж байна. Монгол улсын дотоодод халдвар тархаагүй. 2020 оны тавдугаар сарын 13-нд 24 их дээд сургуульд сурдаг 340 оюутан ирснээс 58 оюутан халдвар авсныг тогтоосон. Ихэнх оюутнууд эдгэрч гарч байна. Нийт 33 хүн эдгэрч, тусгаарлах байранд гарсан” гэлээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин "Өнөөдөр нийт халдвар авсан 141 тохиолдол бий. Эдгээс 33 хүнийг эдгээсэн. Эдгэрч гарсан хүмүүсийн дөрөв нь гадаадын иргэн. Харин одоо 108 хүн ХӨСҮТ-д эмчилгээнд байна. Цар тахлын үед ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчид маш сайн ажиллаж байна. Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нар маш сайн ажиллаж байна. Нийт 16 мянган гаруй хүнийг оношилгоонд хамруулж, вирусээр өвдөөгүй гэдэг нь тогтоогдсон гэдгийг хэлье" хэмээн онцолж хэлсэн юм.

Мөн тэрбээр “УОК-ийн 21 удаагийн хурал болсон. 8 удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд бүгд өндөр эрсдэлтэй гарсан. Тайвшрах шалтгаан алга. ДЭМБ өнөөдрийн байдлаар 5 сая 400 орчим хүн коронавирусийн халдвар авч, 346 мянга орчим хүн нас барсан байна. 80 орчим улс хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон. ОХУ-д халдвар авсан хүний тоо 10 мянга орчмоор нэмэгдэж байна. Covid 19-д газар нутаг, цаг агаарын нөхцөл байдал хамаарахгүй гэдгийг тогтоосон. Гадаад улсаас иргэдээ татах ажлыг үргэлжлүүлнэ. Нэг өрөөнд нэг хүн гэсэн зарчмыг тавьж байгаа. Тиймээс боломждоо тулгуурлан татан авна. БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн залуус дахин өвдөх тохиолдол гарч байна. ЭМЯ халдварын эрсдлийн үнэлгээг найм дахь удаагаа хийлээ. Ингэхэд халдварын маш өндөр эрсдэлтэй гэж гарсан. Иймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хөл хориог дахин 6 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна” гэв.

Яг одоо Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгч байна.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 91917754, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC