Шинэ мэдээ

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна12 сар 12. 8:4410 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө12 сар 12. 8:42Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа12 сар 12. 8:41Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд арвидна12 сар 12. 8:37Улаанбаатарт -13 хэм хүйтэн12 сар 12. 8:36Байнгын хороо:Сайд нарыг огцруулах эсэхийг хэлэлцэнэ12 сар 11. 8:49Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө12 сар 11. 8:46Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ12 сар 11. 8:42Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчина12 сар 11. 8:36Улаанбаатарт -15 хэм дулаан байна12 сар 11. 8:29АШУҮИС-ИЙН ЦОГЦОЛБОРЫН СУРГАЛТЫН ТӨВ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ НЭЭВ12 сар 10. 22:54МАН:Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг сайдын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжжээ12 сар 10. 16:29Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойн барилдаанд О.Хангай түрүүллээ12 сар 10. 10:53Намын бүлгүүд хуралдана12 сар 10. 10:15“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа12 сар 10. 9:46Уран гулгалтын Гран-при тэмцээнд Рика Кихира түрүүллээ12 сар 10. 9:35Төрийн нарийн бичгийн дарга үзгээ бэлэглэжээ12 сар 10. 9:31Эрүүл мэндийн сайдын албан даалгавар12 сар 10. 9:27Цаг агаарын урьдчилсан мэдээ12 сар 10. 8:00Нийслэлийн 2019 оны төсөв батлагдлаа12 сар 7. 10:52

АН-ынхан өөрсдөдөө хэрэгтэй гэж үзвэл хууль зөрчөөд ч хамаагүй "тоглоомын дүрмийг" өөрчилж байна

/5-р сарын 11/  -  8 цаг 59 минут

Эрх баригчид цагаандаа гарлаа. Ийнхүү халаглах болсон минь шалтгаантай. Учир нь тэд өөрсдөдөө аль хэрэгтэй гэснээ хийж, юу таалагдахгүй байна тэрийгээ устгаж, өөрчилж бас үгүй хийж байна. Дур зоргороо аашлагчид хамгийн сүүлд гэхэд л сонгуулийн хуулиар хүссэнээрээ тоглоод амжлаа шүү дээ.

Ардчилсан намын удирдлагуудын нь энэ удаагийн сонгуульд ямар ч үнээр хамаагүй заавал ялалт байгуулах шаардлагатай болоод байгаа. Хэрвээ ялалт байгуулж чаддаггүй юм аа гэхэд хамаг байдаг чадлаараа оролцох нь чухал. Тэд ингэж гэмээн дараагийн сонгуульд намаа авч оролцох эрхээ хамгаалж үлдэх учиртай. Өөрөөр хэлбэл намын даргын байр сууриа хамгаалж үлдэнэ.

Тиймээс АН-ынхан өнөөдөр улаан цагаандаа гарч байна. Сонгуулийн хуулийг өнгөрсөн өвөл батлахдаа албаар сонгууль болохоос өмнө өөрчлөлт оруулж болох "цоорхой"-той батлуулсан. Угтаа бол намууд сонгуулийн хуулиа сонгууль болохоос зургаан сарын өмнө баталж аваад дахин гар хүрдэггүй хуультай. Гэтэл энэ удаад мөн л эрх баригчдын хүсэл сонирхолоороо далайлгаж төдийгөөс өдий хүртэл алхаж ирсэн ардчиллын зарчмаасаа ахиад нэг алхам ухарлаа. Өнгөрсөн сарын дундуур гэнэт Цэцээр намын жагсаалтаар сонгогдох нь хууль бус гэсэн шийдвэрийг гаргуулсан. Яагаад төдийгөөс өдий хүртэл энэ талаар нэг ч зүйл хөндөж яриагүй байж сонгуулийн босгон дээр ийнхүү аашлах болов гэдэг цаанаа нарийн учиртай. Ингэж өөрчилж гэмээн нэр хүнд нь "шороотой холилдсон" намын нэрээрээ биш тойрог бүрт мөнгө "цацах" чадвартай нэгж гишүүдээрээ дамжуулан дахин ялалт байгуулах гарц хайсан хэрэг.

Тоглоомын дүрмийг ийнхүү өөрсдийн хүссэн байдлаараа өөрчилсөн нь мэдээж эрх баригчдад хамгийн ашигтай. Жижиг 76-г сонгож сонгууль явуулснаар тэдний ялах магадлал улам л эхэснэ. Ямар ч байсан энэ удаагийн сонгуульд нэлээд их хэмжээний мөнгө эргэлдэх нь тодорхой. Эрх баригчид угийн мөнгөтэй хүмүүсээс багаа бүрдүүлсэн. Дээрээс нь нэмээд өнгөрсөн дөрвөн жилд бондын мөнгө, тендерийн мөнгө гэх татвар төлөгчдийн мөнгийг бараг бүгдийг нь халаасалсан. Тиймээс ирэх сонгуульд хамгийн "баян" оролцох нь АН-ынхан. Тийм ч учраас тэд жагсаалт гэгчийг үгүй хийх зорилгоо биелүүлж, мөнгөний сонгууль явуулах бүхий л урьдач нөхцөлүүдээ бүрдүүлж чадлаа.

Ичих нүүр ч гэж алга. Юу юугүй сонгуулийн хугацаа тулчихаад байхад өөрсдөдөө хэрэгтэй шийдвэрийг гаргаж бүх аймаг, нийслэлийг цэнхэртүүлэхээр улайрч байгаа нь харамсалтай. Гагцхүү иргэд л өөрсдөө сонгох эрхээ эдлэхдээ асуудалд зөв дүгнэлт хийхгүй бол дахиад дөрвөн жил улс орноороо "тоглуулж" болзошгүй. Яагаад гэвэл тэд сонгуульд ялалт байгуулахаар жинхэнээсээ улайрч эхэллээ. Нөгөө муу нэр луу данстай МАН хүртэл ямар ч тохиолдолд хэзээ ч ингэж дураараа дургиж байсангүй.

Мордохын хазгай гэгчээр эхнээсээл АН-ынхан дүрэмгүйгээр тоглож эхэлсэн. Тэд сонгуулийн үеэр хэд хэдэн маргаантай асуудал үүсгэж ялалт байгуулсан. Улмаар одоогийн намын дарга З.Энхболдыгоо УИХ-ын даргаар хууль бусаар хүч түрэн томилсон. Ерөнхий сайд нь аймгийн удирдлагуудыг хууль бусаар сонгосон гээд бүх ажил нь дүрмийн бусаар явагдаж ирсэн. Одоо ч чуулган дээр өөрсдийн эрх ашгийг хамгаалсан гэх хардлага бүхий хэд хэдэн хууль хэлэлцэгдэх шатандаа явж байна.

Ингээд бодоод үзэхэд бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр олонх болсон түүхэн он жилүүддээ АН-ынхан улс төрийг хэрхэн самарч, эдийн засгийг яаж элгээр нь хэвтүүлж, хууль журмыг хэрхэн өөрсдөдөө тааруулан баталж, өөрчилж болдог гэдгийг ард түмэн нүдээр үзлээ. Ёстой нөгөө хуурай газрын ардчилал чи хаана байна вэ.

Ч.Ган



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд royal.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

 Утас: 90558369, И-Мэйл: royalinfo@gmail.com

© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC