Шинэ мэдээ

Хотын дарга иргэдтэй уулзлаа4 сар 24. 15:56Д.Уламбаяр, Д.Пүрэвсүрэн нар ахлах тогоочийн заавраар өрсөлдөнө4 сар 24. 15:47АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг иргэдийн саналаар тодруулна4 сар 24. 15:28“Яг түүн шиг-3” шоунд О.Тэмүүжин оролцоно4 сар 24. 15:25ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ4 сар 24. 15:10Зээлийн хүүд хягаар тогтоох тухай хуулийн төсөл өргөн барилаа4 сар 24. 15:07Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах үйлчилгээ зохион байгууллаа4 сар 24. 14:12ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ4 сар 24. 14:09Төв цэвэрлэх байгууламжийн нян бактер устгах төхөөрөмж суурилуулжээ4 сар 24. 13:41PC тоглоомын газруудын үйл ажиллагааг цэгцэлнэ4 сар 24. 11:23“Яг түүн шиг 3” шоунд загвар өмсөгч Ж. Энэрэл оролцоно4 сар 24. 10:58Байнгын хороод хуралдана4 сар 24. 9:52Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө юуг анхаарах вэ4 сар 24. 9:45Өнөөдөр болох үйл явдлууд4 сар 24. 9:43Эрүүл мэндэд тустай ундаанууд4 сар 24. 9:32Архи хэтрүүлэн хэрэглэсэн залуус нэгнийхээ аминд хүрчээ4 сар 24. 9:29Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 сар 24. 9:24Цаг агаарын урьдчилсан мэдээ4 сар 24. 9:21Энэ өдрийн зурхай4 сар 24. 9:19Таны шүдэнд муу нөлөөтэй 10 бүтээгдэхүүн4 сар 23. 18:30

Royal

Украинд 3 хүний генийг ашиглан хүүхэд төрүүлжээ2017, 1 сар 18. 13:35

Гурван өөр хүний ген ашиглан хүүхэд төрүүлдэг аргыг /IVF/ ашиглан үр хүүхэдтэй болох боломжгүй байсан нэгэн хосыг Украины эмч нар хүүхэдтэй болгожээ. Хүүхэд энэ сарын 5-нд төрсөн байна. Гэхдээ энэ нь эцэг эхийн ДНХ болон донороос авсан митохондрын ДНХ-г агуулсан хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол  биш юм

Сансарт хуримтлагдсан хогны асуудлыг шийдвэрлэхээр хиймэл дагуул хөөргөжээ2017, 1 сар 17. 16:46

Сансар дахь хогны асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор Олон улсын сансрын станцаас /ОУСС/ Японд үйлдвэрлэсэн нэгэн хиймэл дагуулыг туршилтаар сансарт хөөргөжээ. Өчигдөр орой ОУСС-аас хөөргөсөн хэт жижигхэн буюу 10-30 см урттай зургаан хиймэл дагуулын дунд дээрх хиймэл дагуул байгаа аж. “Nakashimada Engineering Works” компани “FREEDOM” гэдэг уг хиймэл дагуулыг сансарт хог хуримтлагдахаас урьдчилан сэргийлж чадах шинэ технологиор тоногложээ. Тус компани мэдэгдэхдээ “энэ хиймэл дагуул эх дэлхий рүү мэдээлэл илгээх ямар ч боломжгүй

Бразилын шоронд олон хоригдол амь үрэгджээ2017, 1 сар 16. 17:12

Бразилын шоронд 14 цагийн турш үргэлжилсэн үймээний үеэр наад зах нь 26 хүн амиа алдсан тухай цагдаа нар мэдэгдлээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, үймээний үеэр амиа алдсан хүмүүсийн тоо анх мэдээлж байснаас гурав дахин нэмэгдсэн байна.  Өнгөрсөн бямба гарагийн үдээс хойш тус улсын “Alcacuz” шоронд гэмт хэргийн бүлэглэлүүдийн хооронд дэгдсэн үймээн ням гарагийн өглөө үүр цайтал үргэлжилсэн байна. Зарим хоригдлын толгойг тасдан хаясан байжээ. Шоронгийн хуягууд, цагдаагийн албан хаагчид үймээний үеэр гэмтэж бэртэж, амиа алдсан талаарх мэдээлэл алга байна. “Alcacuz” шорон нь 620 хоригдлын багтаамжтай боловч 1000 гаруй гэмт хэрэгтэн тэнд хоригдож байна

Дэлхийн шинжлэх ухаан 2017 онд: Нээлт ба хүлээлт2017, 1 сар 14. 12:26

Энэ онд шинжлэх ухааны салбарт анхаарал татахаар үйл явдал олон болох нь ээ. Одон орончдын хувьд 40 жилийн өмнө “харь гарагийнхан”-ы илгээсэн мессеж хаанаас ирсэн болохыг тогтоох гэж оролдохоос гадна манай галактикийн төвд орших хар нүхний зургийг авахаар зэхэж байна. Эдгээр болон бусад сонирхолтой зүйлсийн талаар шинжлэх ухаан танин мэдэхүйн “Чердак” цахим хуудсанд нийтэлснийг орчуулан толилуулъя. 1.“Wow!” дохионы учрыг тайлахаар оролдоно 1977 оны 8 дугаар сарын 15-нд одон оронч Жерри Эйман Охайо муж улсын их сургуульд “Том чих” гэдэг дуран авайгаар ажиглалт хийж байгаад сансраас илгээсэн ер бусын нэгэн дохиог “барьж авчээ”

Байгал нуурын усны түвшин энэ онд хэвийн хэмжээнд хүрч магадгүй2017, 1 сар 13. 15:28

Байгал нуурын усны түвшин 2017 онд хэвийн хэмжээнд хүрэх төлөвтэй байна гэж ОХУ-ын Ашиг малтмал, байгаль орчны сайд Сергей Донской мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Байгал нуурын усны түвшин одоогийн байдлаар 2015 болон 2016 оныхоос өндөр байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна

Хана барих мөнгийг Мексик улс гаргаж чадахгүй гэв2017, 1 сар 13. 13:57

АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих мөнгийг манай улс гаргаж чадахгүй гэж Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето дахин мэдэгдлээ. Тэрбээр нийслэл Мехико хотод Мексикийн Элчин сайд нартай уулзах үеэрээ энэ тухай хэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийсэнтэй холбогдуулан тэрбээр хариу мэдэгдэл хийсэн нь энэ юм. Улсынхаа өмнөд хилийн дагуу хана барих мөнгийг Мексикээр гаргуулна гэж Д.Трамп хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн билээ. Пена Ньето хэлэхдээ “манай улс АНУ-ын шинэ засаг захиргаатай олон асуудлаар санал зөрөлдөх нь тодорхой

Жо Байденыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав2017, 1 сар 13. 10:38

Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын хамгийн өндөр дээд шагнал болох "Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон"-г Жо Байденд гардуулан өгөөд, түүнийг “бидний мэдэх хамгийн сайн дэд ерөнхийлөгч” гэж тодорхойллоо. АНУ-ын хамгийн дээд шагналын эзнийг Б.Обама зарлах мөчид найман жилийн турш баруун гар нь болж явсан Ж.Байден цочин давхийжээ. Ж.Байден камераас холдож, нулимсаа арчаад одонгоо авахаар индэрт гарсан байна. Халаагаа хэдхэн хоногийн дараа өгөх гэж буй Б.Обама Америкийн хамгийн нэр хүндтэй шагналаар өөрийнхөө баруун гар болж явсан хүнийг шагналаа.  Одон авсны дараа Ж.Байден ярилцлага өгөхдөө “би цаашид ч Ардчилсан намынхаа улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно” гэжээ. Жо Байдены сэтгэл хөдлөн нулимс дуслуулж байгааг харуулсан зургуудаар твиттер дүүрсэн байна.  Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон АНУ-ын хамгийн нэр хүндтэй дээд шагнал 1963 онд Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди “Эрх чөлөөний одон”-г халж, оронд нь “Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одон”-г бий болгожээ. АНУ-ын аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, дэлхийн энх тайвныг хамгаалах, соёл болон нийгмийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг энэ одонгоор шагнадаг  Улс төр, бизнес, цэрэг, дуу хөгжим, кино болон сэтгүүл зүйн салбарынхан голдуу хүмүүс энэ шагналыг хүртээд байна

ДЭМБ: Тамхины улмаас жилд 1 их наяд долларын хохирол учирч байна2017, 1 сар 13. 9:20

ЖЕНЕВ./Nikkei/. Тамхины улмаас дэлхийн эдийн засагт жилд 1 их наяд долларын хохирол учирч байгаа бөгөөд 2030 он гэхэд одоогийнхтой харьцуулахад 30 гаруй хувиар илүү олон  хүн амиа алдах эрсдэлд байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ болон АНУ-ын Хорт хавдар судлалын хүрээлэнгээс хамтран явуулсан судалгааны тайланд бичжээ. Тамхи, тамхидалтын улмаас учрах хохирол нь дэлхийн хэмжээнд тамхины татвараас олдог мөнгөнөөс асар ихээр давжээ

"Samsung"-ийн дэд ерөнхийлөгчийг сэжигтнээр татан байцааж байна2017, 1 сар 12. 17:51

Өмнөд Солонгост дэгдсэн авлигын томоохон хэрэгт “Samsung” корпорацийн дэд ерөнхийлөгч И Жэ Ёныг сэжигтнээр татан байцааж байна. Хоёр охин компанийг нэгтгэхэд улс төрийн дэмжлэг авахын тулд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силийн удирдаж байсан ашгийн бус сангуудад хандив өгсөн гэж тус компанийг буруутгаж байгаа юм. Дээрх дуулиан шуугианы улмаас өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Пакийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ. И Жэ Ён өнөө өглөө Сөүлийн Прокурорын газарт очих үеэрээ сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “энэ хэргийн улмаас компаниа сайн талаас нь харуулж чадаагүйдээ гүнээ харамсч байна” гэжээ. Энэ долоо хоногийн эхээр прокурорууд “Samsung” корпорацийн хоёр ч удирдах албан тушаалтныг байцаасан аж

Л.Мессигийн хөшөөг сүйтгэжээ2017, 1 сар 12. 16:02

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод байрлах дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессигийн хөшөөг гэмт этгээдүүд сүйтгэжээ. Тэд Л.Мессигийн хөшөөний цээжэн хэсгийг нь салган авсан байна

Л.Мессигийн хөшөөг сүйтгэжээ2017, 1 сар 12. 12:51

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод байрлах дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессигийн хөшөөг гэмт этгээдүүд сүйтгэжээ. Тэд Л.Мессигийн хөшөөний цээжэн хэсгийг нь салган авсан байна

Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн "Цагаан хадаг" кино Азийн шилдэг кино номинацад дэвшжээ2017, 1 сар 12. 12:25

Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн бодит амьдралаас сэдэвлэн "Hulegu pictures" кино компани, МЖБХ-той хамтран бүтээсэн "Цагаан хадаг" кино олон улсын кино наадамд нэр дэвшжээ. Тухайлбал Бангладеш улсад өнөөдөр эхэлж буй / нэгдүгээр сарын 12-20/ 15th "Dhaka International Film festival", Энэтхэг улсад хоёрдугаар сарын 2-9-нд кохиогдох 9th "Bengaluru International Film" festival-уудад Asian Cinema Competition буюу Азийн шилдэг кино номинацад дэвшүүлсэн байна

Иран улс 37 жилийн дараа шинэ нисэх онгоцтой боллоо2017, 1 сар 12. 12:00

Францын нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компаниас анхны арилжааны нисэх онгоцыг Иран улс лхагва гарагт албан ёсоор хүлээн авчээ. Ираны иргэний агаарын тээврийн “Iran Air” компани хуучирсан нисэх онгоцуудыг шинэчлэх ажлын хүрээнд захиалсан 100 нисэх онгоцныхоо эхнийхийг хүлээн авсан нь энэ юм. “Iran Air” компанийн гүйцэтгэх захирал Фархад Парвареш хэлэхдээ “өнөөдөр Ираны иргэний агаарын тээврийн түүхэнд тодоор бичигдэх өдөр болж байна” гэжээ. Иран улс сүүлийн 37 жилийн хугацаанд анх удаагаа шинэ нисэх онгоцтой болж байгаа нь энэ билээ. Одоо тус улсын иргэний агаарын тээврийн компаниудын нислэг үйлдэж байгаа онгоцуудыг 1979 оны Лалын хувьсгалаас өмнө худалдан авч байжээ. “Airbus” компаниас 18 тэрбум доллароор 100 нисэх онгоц худалдан авах хэлэлцээрийг өнгөрсөн оны 12 дугаар сард эцэслэн байгуулсан юм

“Toyota” АНУ-д 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ2017, 1 сар 11. 11:35

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани ирэх таван жилийн хугацаанд АНУ-д 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тус компанийн ерөнхийлөгч мэдэгдлээ. Америкийн Детройт хотод даваа гарагт болсон авто шоуны үеэр Акио Тоёда энэ тухай мэдэгдсэн байна.​ АНУ-ын зах зээлд “Corolla” загварын автомашинуудаа борлуулахын тулд Мексикийн Баха мужид шинэ үйлдвэр барина гэж “Toyota” саяхан мэдэгдсэн юм. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп “Америкт үйлдвэрээ барь эсвэл  гаалийн өндөр татвар төл

52 сая жилийн тэртээ ургаж байсан жимсний үлдэгдлийг олжээ2017, 1 сар 10. 18:35

Эрдэмтэд 52 сая жилийн тэртээ үед хамаарах жимсний чулуужсан хоёр ширхэг үлдэгдлийг Өмнөд Америкаас олжээ. Энэхүү олдвор нь төмс, улаан лооль зэрэг хүнсний ногоог судлахад ихээхэн тус дөхөм болох бөгөөд магадгүй эдгээр ногооны генетикийн түүх бидний бодож байснаас илүү эрт цаг үед эхэлсэн байж магадгүй юм. Уг олдвор нь төмс, улаан лооль, чинжүү, хонх чинжүү, тамхи зэрэг Цэстэний овогт багтах ургамалтай холбоотой ажээ. Өнөө цагт эдгээр ургамал нь хаа сайгүй ургаж байгаа хэдий ч тэдгээрийн үүсэл гарлын түүх нь одоог хүртэл мэдэгдээгүй хэвээр байгаа юм

Холбоо барих: 99001246, royalinfo@gmail.com
© 2018. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC